УГТЭ "Чанарын менежментийн тогтолцоо ISO-9001:2015" стандартыг шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа
Үйл явдал
/
2023-01-07
Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2022 онд дэвшүүлсэн "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал"-ын зорилтот жилийн хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO9001:2015 стандартын шаардлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. 


Эмнэлгийн лавлагаа тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж хийгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдээ сайжруулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд бүтэн жилийн турш зүтгэж, өнөөдөр ийнхүү Эрүүл мэндийн салбарт анх удаа ISO-9001:2015  чанарын менежментийн тогтолцоог эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвтүүлэн эмчлэх, амбулатори, сувилахуй, эм зүй болон эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн чиглэлүүдээр амжилттай нэвтрүүлж,  Эрүүл мэндийн салбарт анх удаа гурван жилийн хугацаагаар батламжилсан ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.