БНХАУ руу зорчигч тээврийн хөдөлгөөнийг маргааш нээнэ
Үйл явдал
/
2023-01-08

Сүхбаатар аймгийн эмнэлэгт нохойд хазуулсан есөн иргэнд сүрьеэгийн вакцин хийж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ мэдээллийнхээ дараа БНХАУ руу зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх гэж буйтай  холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийн талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр, 2023 оны нэгдүгээр сарын 8-наас БНХАУ руу зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах шаардлагатай. Хил нээгдэхтэй холбоотойгоор УОК-иос түр журам гарган мөрдүүлнэ. Өнөөдөр 13.00 цагт Шадар сайд, Боомтын сайд бид гурав холбогдох яамны албан тушаалтнуудтай хамт уулзалт хийж, хил нээхэд мөрдөх түр журмын талаар хэлэлцсэн.

Түр журамд оруулах саналаа би уулзалтын үеэр хэлсэн. Нэгдүгээрт, Халдвар хамгааллын дэглэм сахиулахдаа хоёр орны иргэдэд ижил тэгш хандах зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Манай иргэд БНХАУ-д зорчихдоо 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг гэсэн хариутай байх шаардлага тавьсан. Гадаадын иргэд Монгол Улсад зорчих бол мөн дээрх шалгуурыг хангах ёстой ба үүнийг УОК-оос гаргах түр журамд тусгаж халдвар хамгааллын дэглэм мөрдүүлнэ.

Хоёрдугаарт, Манай иргэд шинжилгээ хийлгэсэн 48 цагтаа багтан буцаж орж ирвэл Зам-Үүд боомтод түргэвчилсэн шинжилгээ өгөөд хилээр нэвтэрнэ гэсэн шаардлага тавина. Энэ журам агаарын хил болон авто машинаар зорчиж буй бүх иргэдэд ижил тэгш үйлчилнэ гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.