М.Ганбаатар: Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнээс халж ХИЙН ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-08
БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар албаны хүмүүсийн хамт  "Тавантолгой түлш" ХХК-ийн хэрэглэгчид үйлчлэх төвд ажиллаа. Тэрбээр цаашид сайжруулсан түлшийг халж ХИЙН ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРНА гэдгийг онцолсон юм. Нийслэл Улаанбаатар гэр хорооллын 198 мянган өрхийн шахмал түлшний нэгдсэн мэдээлэлийг хянах зорилгоор уг төвийг 2022 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулсан. Тус төвд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 198 мянган өрх, эрсдэлт бүлгийн буюу онцгой анхаарах шаардлагатай 67 мянган өрхийн мэдээллийг шууд хянаж, нэгдсэн мэдээллээллийг цуглууллах, угаар мэдрэгчийн хяналтын дагуу эрсдэлд орсон айл өрхөд тусламж үзүүлэх үйлчилгээг хүргэж байна.  
 
Дэд сайд М.Ганбаатар ярихдаа "Түүхий нүүрсийг хэрэглээнээс халж оронд нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ямартай ч таван жил уг түлшийг хотынхон хэрэглэж байна. Энэ бол эцсийн арга биш, богино хугацааны ажил. дунд хугацаандаа бид ХИЙН ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ЁСТОЙ. Байгаль орчны сайдын үүрэг даалгаварын хүрээнд би ажлын хэсгийг ахалж энэ төслийг хэрэгжүүлэхээр эхэлж байна. Алсдаа бид шахмал түлшнээс хийн түлшний хэрэглээнд шилжинэ. Үүнийг хэрэгжүүлэхэд дор хаяж гурван жил шаардлагатай.
 
Ямартай ч бид эхний удаад УТААГ БУУРУУЛАХ ажлын зорилтын хүрээнд ЯНДАНГ ХӨӨЛӨХ, ЦӨӨЛӨХ бодлогыг баримтлана. 2019, 2020 онуудад агаарын бохирдол бага байсныг гол шалтгаан нь ЯНДАН ХӨӨЛӨХ ажил байсан. Би энэ ажлыг үргэлжлүүлнэ.
 
Цаашдаа янданг цөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлогоо эрхчимтэй хэрэгжүүлнэ" гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр нэн даруй хийх ажлаа дараах байдлаар эрэмбэлжээ. 
  1. Жил болгон айл өрхүүдийн янданг хөөлнө.
  2. Өдөр болгон үйлдвэрийн процесс, технологийн хяналт тавин мэдээ авах гэсэн чиглэлээр ажиллана гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.46.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.