"E-SPORT-ын ДАШТ"-д Монгол улсаа төлөөлөн оролцсон “Godlike Stalwart" баг 4-р байр, "IHC Esports" баг 5-р байрыг тус тус эзэллээ.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

E-sport-ын PUBG Mobile-ын төрөлт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалын шат Индонез улсын нийслэл Жакарта хотод боллоо.

Дэлхийн хамгийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн оролцсон багууд эхний өдөр тоглолтоо тун тааруу эхэлсэн ч сүүлийн тоглолтуудаа маш амжилттай дуусгасан эхний өдрийн тааруу тоглолт сүүлийн хоёр өдрийнхөө амжилтыг хойш  чирсэнээр Монгол Улсын төлөөлөл хоёр баг "Godlike Stalwart" 4-р байр, "IHC Esports" 5-р байрыг тус тус эзэллээ.

Гурав дахь удаагаа зохиож буй "PMGC - PUBG Mobile Global Championship"-д Турк улсын төлөөлөл "S2G Esports" баг тэргүүлсэн бол өмнөх хоёр удаагийн аварга Хятад улсын төлөөлөл "Nova Esports" баг 9-р байрыг эзлэв.

Тэмцээний шилдэг тоглогчоор "Godlike Stalwart" багийн шилдэг тоглогч А.Бүрэнбаяр тодорлоо. Цомын эзэд болсон Турк улсын төлөөлөл "S2G Esports" баг 510 мянган ам.долларын эзэн болсон бол Монгол улсын төлөөлөл "Godlike Stalwart" баг 200 мянган ам.доллар, харин "IHC ESPORTS" баг 151 мянган ам.долларын эзэд боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.