Шүүхээс С.Батдөлыг нэг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Мөрдөх байгууллагаас С.Батдөлийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд 16.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч тухайн өдрийн 17.20 цагт орж ирж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 10.00 цагт болгон хойшлуулсан.Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 10.00 цагт түүний шүүх хурал эхэлсэн бөгөөд шийдвэр гарж яллагдагчаар татагдсан С.Батдөлийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болсон байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.136.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.