Монгол улсад суух БНСУ-ын шинээр томилогдсон "Элчин сайд Ким Жон Гү"
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10
БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон ирсэн байна.

Ким Жон Гү-гийн итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад Харилцааны яам энэ сарын 6-нд хүлээн авсан байна.“Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцжээ.Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.110.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.