"Халиа тошинд 50 айл өртөж, гэр, хашаа нь усанд автан" хүндхэн нөхцөл байдал үүсээд байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автан, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Халиа тошин үүсэж буй байршлуудад ГУББГ болон ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүссэний улмаас айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл нэмэгдэж байна. Тухайн байршилд ГУББГ-ын шуурхай удирдлагын баг гар ажиллагаа болон механизмаар суваг шинээр татаж, ухлагаас гарсан мөсөөр далан босгожээ. Түүнчлэн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Үүнтэй холбогдуулан иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.