Дорнод аймгийн Булган сумын ЦАСАНД БООГДСОН АЙЛ ӨРХҮҮДИЙГ нүүлгэж байна.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндхэн байгаа юм. БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна. Мөн “Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Б.Отгонжаргал манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа”. Дорнод аймгийн Булган сум нь аймгийн төвөөс 50км зайтай болохоор очиход багагүй хугацаа шаардлагатай байна. Эхний удаад Дорнод аймгийн Булган сумын айл өрхүүдийг хугацаат цэргийн алба хаагчид төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.