Ч.Ундрам гишүүний ЁС ЗҮЙГҮЙ үйлдлийн талаар иргэдээс ГОМДОЛ ИРЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-10

Улсын Их Хурал(УИХ) дахь Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, гаргасан шийдвэрээ танилцуулсан. 

Энэ үеэр сэтгүүлч "Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк зэрэг хэрэгт нэр холбогдоод буй гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хурлаараа ярьсан уу. Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий. Бүлэг дээр энэ асуудлууд яригдсан уу" хэмээн асуув. 

УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлэг дээр энэ асуудал яригдаагүй.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Сахилга хариуцлагын байнгын хороонд нэлээд иргэнээс өргөдөл хүсэлт ирсэн юм байна лээ. Хуулийн дагуу Сахилга хариуцлагын байнгын хороо үүнийг ярина. УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал:

  • Сануулга өгөх,
  • Уучлал гуйхыг үүрэг болгох,
  • Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар ёс зүйн дүрэмд тусгасан байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.