Өнөөдөр болох үйл явдал: Ард түмний их хуралдай хуралдана
Үйл явдал
/
2023-01-13

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.  

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд

11:00 цагт Ард түмний их хуралдай хуралдана.

"Интерном" номын их дэлгүүрт

12:00 цагт сэтгүүлч Р.Оюунжаргалын "Хуучин байшингийн цэнхэр нүдэн" номын дахин хэвлэлт болон англи хэлэнд орчуулсан анхны хэвлэлтийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Хангарди ордны 14 давхарт

14:00 цагт иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.