Үс засуулбал: Өлсөж ундаасна
Үйл явдал
/
2023-01-13

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 1 дүгээр сарын 12 /Пүрэв гараг/
  • Наран ургах шингэх: 8.39-17.22
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.