Нүүрсний биржийн туршилтын арилжаа явагдлаа
Үйл явдал
/
2023-01-15
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрөгч онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан билээ.

Энэ оны эхнээс нүүрсийг биржээр арилжихаар төлөвлөж байсны дагуу өчигдөр /2023.01.12/ туршилтын арилжааг амжилттай явууллаа. Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.

1 тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалав. Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.

Туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.