"Хамтдаа сэргийлье" хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-12-02
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас Хулгайлах гэмт хэрэгтэй цогц байдлаар тэмцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд ЦЕГ, УЕПГ, ШШҮХ, ШШГЕГ, Монголын криминологчдын холбоо зэрэг 14 байгууллагын 80 гаруй алба хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлгээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, чиглэл, тулгамдаж буй асуудал, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.