"Ногоон гэрэл- Цагаан шугам 2022" тэмцээнийг БГД -н ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор, дүүргийн Боловсролын хэлтэс, Миг даатгал ХХК, дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-24
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Ногоон гэрэл- Цагаан шугам 2022" тэмцээнийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор, дүүргийн Боловсролын хэлтэс, Миг даатгал ХХК, дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 15 багийн 180 сурагчид оролцон, Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Буухиа, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг, Багийн ахлагчийн тэмцээн гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдийг тодруулсан ба нийлбэр дүнгээр Нийслэлийн ерөнхий боловсролын 93 сургууль “Тэргүүн байр”, Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургууль “Дэд байр”, Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургууль “Гутгаар байр”-нд тус тус шалгарч, өргөмжлөл, медалиар шагнуулсан. Тусгай байр эзэлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сугууль, 40 дүгээр сургуулиудад Миг даатгал ХХК-аас өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж, тэмцээнд оролцсон сурагч нарт батламж гардууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.106.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.