"Хамтарсан багийн үндэсний V чуулган " ыг төрийн ордонд зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-11-15
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрийн ордонд зохион байгуулж байна.
Тус чуулганд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.211.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.