Энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй
Үйл явдал
/
2023-01-17

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хэсэгт багтсан эсэхээ өнөөдрөөс ehalamj.mn болон e-mongolia.mn-ээс шалгах боломжтой гэж буй.

"Хүүхэд нь сар бүр 100,000 төгрөг авах эсэх мэдээллийг энэ сарын 20-ны дотор мессэжээр илгээнэ"

Гэвч e-mongolia.mn дээрх 

  • Хүүхдийн мөнгө авах
  • Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт гэсэн хэсэг нь "Түр засвартай" байна.

Харин ehalamj.mn системд нэвтэрч үзэхэд Хүүхдийн мөнгө гэсэн хэсэгт тодорхой мэдээлэл алга байв.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Зайнаас зөвлөн туслах төвийн лавлах 1800-0724 утсаар холбогдон тодруулахад "Хүүхдийн мөнгө авах эсэх мэдээллийг ehalamj.mn, e-mongolia.mn-д бүртгэлтэй утасны дугаараар илгээнэ. Хэрэв энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй гэж ойлгоно" гэлээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.