Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 2022 оны жилийн эцсийн тайланг хүлээн авлаа
Үйл явдал
/
2023-01-17

Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын дагуу ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 2022 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг нийт 76 байгууллагаас  2023 оны 01 дүгээр 10-наас 13-ны  хооронд хүлээн авч дууслаа.

Уг үйл ажиллагааны тайлангийн хурлыг 1 дүгээр сарын 13-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хурлаар жилийн эцсийн тайлан хийж гүйцэтгэх явцад гарсан алдаа, оноо, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцлээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэдээний сангийн бааз, сарын улирал, жилийн эцсийн тайлангийн хамралтын байдалд дүн шинжилгээ хийж танилцуулан, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

 Хуралд нийт 76 эрүүл мэндийн байгууллага оролцохоос танхимаар 38, цахимаар 15 хүн оролцож хамрагдалтын байдал нь 69.7%-тай байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.