Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Үйл явдал
/
2023-01-18
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -20...-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -17...-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.