Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ
Үйл явдал
/
2022-11-26
Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Монгол Улс 25 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Нандин бүхнээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.