Бага насны хүүхдийг хараа хяналтгүй хөрш зэргэлдээ айлуудаар зорчуулахгүй байхыг уриалж байна
Үйл явдал
/
2022-11-01
Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд:
"Halloween" буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр тохиож олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад ороогүй.
Тэр ч утгаараа бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тушаал 2019 онд гарсан. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр буй болно. Иймд гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхдээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй хөрш зэргэлдээ айлуудаар зорчуулахгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.