УИХ-ын хүний эрхийн дэд хорооны даргаар Цэрэнжамцын Мөнхцэцэгийг томиллоо
Үйл явдал
/
2023-01-19

Өнөөдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томиллоо.

Хүний эрхийн дэд хорооны  даргаар ажиллаж  байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  Хуульзүйн байнгын  хорооны  даргаар томилогдсон тул  дээрх томилгоог хийжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд  Хүний эрх  хамгаалагчийн  эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, хуулийн төслийг батлуулсан.  Азид анх удаа батлагдсан Хүний эрх  хамгаалагчийн  эрх зүйн байдлын тухай хууль нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах  эрхзүйн  үндсийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой  хууль болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.