Бусдын толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн
Үйл явдал
/
2023-01-19

Хүний толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр "Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Энэ хэргийн талаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн прокурорууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

Энэ үеэр бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэргийн талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан хариулав.

Хүний толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Кофе асгасан асуудал дээр нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулаагүй" гэв. Үүнийг прокуророос эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж, түүнд холбогдох хэрэг одоо нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр байгаа. Давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй, шийдвэр гараагүй байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.43.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.