Иргэн У.ЦОГТБАЯР: Монгол улс хүүхдийг ялгаварлаж үзсэн гэвэл дэлхий гайхна даа
Үйл явдал
/
2023-01-19

2005 оноос олгож эхэлсэн хүүхдийн мөнгийг өнөөгийн байдлаар Монгол улсын 1 сая 39 мянган хүүхдэд олгож байна. Дэлхийн 23 улс орон хүүхдүүдээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь манай улс билээ. Тэгвэл энэ оноос эхлэн өрхийн орлого, үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс хамааран нийт хүүхдийн 91%-д үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэж, төсөвлөсөн.

Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд төв талбайд өнөөдрөөс эхлэн жагсаж байна. Уг жагсаалтай холбоотойгоор иргэн У.Цогтбаяр:

"Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт тэгш олгох ёстой. Ийм шударга бус байж болохгүй. Дэлхий нийт харж байна. Монгол улс хүүхдийг ялгаж үзсэн гэвэл дэлхий гайхна даа. Аль ч засаглалд хүүхдийг ялгаж байсан түүх байхгүй. Тэгэхээр бараг дэлхийд анхдагч боллоо. Хүүхэд чинь өөрөө эрхтэйгээ, тунхагтайгаа төрдөг. Нүдний цөцгий мэт хайрлагдах ёстой. Гэтэл хүүхдийг алаг үзчихсэн гээд л бод. Эдний аав нь мундаг ажилтай, эдний аав ээж нь ажилгүй, эдний аав нь архи уудаг гээд. Хүүхэд ямар тэрийгээ сонгож төрөх биш дээ. Яагаад эцэг эхийнх нь хийдэг ажлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа юм бол. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн ёс зүйг хүртэл гутааж доромжилсон үйлдэл боллоо. Манай хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Тэгээд одоо энэ хүүхдийн мөнгө өгөх нь эд нарын арга саам болоод байгаа. Одоо ерөнхийлөгч гарч ирээд ширээгээ тогшоод л та нар яагаад хүүхэд алаг үзэж байгаа юм. Монгол хүн тэгш эрхтэй бүгдэнд нь өг гэнгүүт л за гээд л бүгдэнд нь өгөнгүүт манай улсын 80 хувь нэн ядуу юм чинь бүгд дуугүй болчихно гэж л бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү. Залуучууд өөр болсон"

Өнөөдөр Монгол улсад хүүхдийн аюулгүй, сайхан амьдрах нөхцөл байхгүй. Тэгэхэд яагаад  зуухан мянган төгрөгийг нь хасаж чадаад байгаа юм бэ? Машинтай байшинтай бол хүүхдийн мөнгө авах ёсгүй юм уу ? сайхан амьдрах ёсгүй шүү та нар гэж хэлээд байгаа юм уу. Та бид нар өнөөдөр нэг машин унаж болхгүй юм байна. машин унаснаараа хүүхдийн мөнгө авч болохгүй юм байна. Өнөөдөр захын гэр хорооллуудаар яваад үзэхээр хүүхдийнхээ мөнөөр амьдарч байгаа маш олон айл байгаа. Зүгээр захын нэг айлыг харахад л хүүхдийнхээ мөнгийг буухаар тэр дэлгүүрийнхээ өрийг дарчихъя даа гэсэн айлууд зөндөө байдаг.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.