Гэртээ цус харваж бие нь муудсан өндөр настныг дээд айлынх нь цонхоор орж аварчээ
Үйл явдал
/
2023-01-20

Гэртээ цус харваж бие нь муудаж хаалгаа тайлах боломжгүй болсон өндөр настныг онцгой байдлын албан хаагчид дээд айлынх нь цонхоор дамжин гэрт нь орж аварчээ. 

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 1 сарын 18-ны өдрийн 8:26 цагт хүлээн авсан байна. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.