С.Амарсайхан: Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад бодит дэмжлэг, тусламж үзүүлэх хэрэгтэй
Үйл явдал
/
2023-01-20

Шадар  сайд С.Амарсайхан баруун аймгуудын нутгаар явж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж буй.

Цахим хуудастаа “Ховд, Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндрэлтэй сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо.

Ховд аймгийн Алтай суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард зургаан өдөр дараалан цас үргэлжлэн орсны улмаас говь хээрийн бүс нутагт 10-15, уулын бүсээрээ 30-80, хунгарласан хэсгээрээ 100-130 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрчээ.

Сумын Онцгой комиссоос эдгээр өдрүүдэд хаагдсан зам, давааг нээж, нүүж байгаа малчдад хүн хүчний дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Бид малчидтай газар дээр нь очиж уулзан, шаардлагатай зүйлсийг нь шийдвэрлэлээ. Мөн Баян-Өлгий аймгийн Бугат суманд өнөөдөр ажиллаа. Тус сумд 170 өрхийн 38 913 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Нутгийн нийт хэсгээр 10 см зузаан цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч чангаран, өдөртөө 27-30, шөнөдөө 35-38 градус хүрч, ихэнх айлын мал хашаанаасаа гарч, бэлчээрлэх боломжгүй болсон байна” гэжээ.

Иргэдтэй ийн танилцсан талаар тайлагнахын оронд зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад бодит дэмжлэг, тусламж үзүүлэх хэрэгтэй. Засгийн газрын албан даалгавар нэрийдлээр танилцаад л өнгөрдөг байхаа болих нь зөв гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.7.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.