МУГТ Э.Цэндбаатар шигшээ багт тоглохоор боллоо
Үйл явдал
/
2023-01-20

Монголын боксын үндэсний шигшээ баг өнөөдөр буюу 2023.01.19-ний өдөр нөхөрсөг, хамтарсан бэлтгэл хийхээр Казакстан улсыг зорьлоо. Тэгвэл шигшээ багт МУГТ Э.Цэндбаатар орсон байна. Ирэх дөрөвдүгээр сард ДАШТ болох юм.

Эргэн сануулбал, 2021 оны есдүгээр сард Монголын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан гэж үзэн түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.