Үйл явдал: Шахмал түлшний чанар, технологитой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өгнө
Үйл явдал
/
2023-01-21

Төрийн ордонд

09:00 цагт Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" хийж байна.

09:30 цагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл өгнө.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Монголын Уран зургийн галерейд

10:00 цагт "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт

11:00 цагт шахмал түлшний чанар, технологитой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байгаа талаараа хэвлэлийн хурал зохион байгуулна.

Соёлын төв өргөөнд

12:20 цагт БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. 

Хангарди ордны 14 давхарт

13:00 цагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга мэдээлэл хийнэ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.76.97] 1 минутын өмнө
За ингээд ху нар дархан цаазтай болцгоолоо
0 | 0 Хариулах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Яг одоо уншиж байна
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.