ЭМ ЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Ханиад хүрсэн үед НЭГ АЯГА СҮҮНД ЦАГААН ГАА, САРИМС ХИЙЖ буцалгаж уугаарай!!
Үйл явдал
/
2023-01-21
Өвлийн улирал хүйтнээс гадна өсвөр, бага насныханд томуугийн тархалтын оргил үе.
Энэ жилийн хувьд урьдынхаасаа илүү хүйтэн байна гэдгийг ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдсэн. Тэрчлэн бага насны хүүхдүүд улирлын томуу тусах өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн яамнаас хэд хэдэн удаа анхааруулсан. Иргэд олон нийтийн зүгээс “толгой өвдөж халуурсан, хамар шархирч өвдсөн” зовиуртай ханид халдварлаж байгааг онцолсон бол хүүхдүүд хүндэрч эмнэлэгт хэвтэж байгаа юм. Тэрчлэн дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг дүүрч кридороор зулцгааж буй нь нууц биш. Энэ үед улирлын ханиад томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрэв ханиад хүрсэн үед хэрхэн эмчлэх, ямар эм тан ууж байгаа талаар “МОНОС” эмийн сангийн эм зүйч Б.Зулцэцэгтэй цөөн хором ярилцаж дараах зөвлөгөөг хүргэж байна!

Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээгээр нийт томуугийн 45 хувийг 0-5  хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Ханиад, томуу, томуу төст өвчин эд дундаа үргэлжилж эм тариа нэн шаардлагтай байгаа ч олдоц, хүртээмж тийм ч хангалттай бус байна. Хэрэгтэй эмийн нөөц дууссан, татан авалт удааширсан, ирэх хугацаа нь тодорхойгүй ийм үед хүүхдүүд ихээр өвчилж байгаа нь харамсалтай. Эмийн хувьд хүүхдийн дозоор өгөх антибиотик, сироп, лаа зэрэг нь тасарсан тул эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар таах, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлхыг зөвлөлөө.

May be an image of 5 people, people standing and indoor

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

- Аньсны навчийг 150 мл усанд жижиг цайны халбагаар дүүрэн хийж таван минут буцалгаж, жижиг цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2- 3 удаа ууна.

- Нэг аяга сүүнд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3-5 хумс саримс хийж гурван минут буцалгаад шүүж өдөрт хоёр удаа ууна.

 -Хонины өөхгүй мах, 3-5 хумс саримсны хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр ууж хөлсөө гаргах, хөлсийг хаттал салхи авахуулахгүй байхад анхаарах.

 -Ханиад архагшин удаан хугацаагаар хөхүүлж ханиавал “Дарву-V” эмийг өдөрт 2- 3 удаа долоон хоног ууна.  

-Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сода, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.

Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.

Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.  

Томуу, томуу төст өвчнөөс хамгаалах аргууд:

- Амны хаалт зүүх ( Энгийн даавуун болон нэг удаагийн амны хаалт 60-65% таныг халдвараас хамгаална)

- Дулаан хувцаслах (Хүний биеийн ил гарсан хэсгээр дулаан ихээр алдагддаг тул та малгай, ороолт, бээлий болон зузаан хувцас өмсөөрэй)

- Гараа тогтмол ариутгах, угаах ( Томуу, томуу төст өвчний вирус гарт наалдаж, бохир гараараа нүүр, ам, хамартаа хүрэх үед вирус таныг халдварлуулдаг)

- Ханиалгаж найтаах үедээ амны алчуур, цаас хэрэглээрэй (Ханиаж найтаах үед 6 мерт хүртэлх зайд таны шүлсний дуслууд тархаж байдаг).

- Та жагсаал цуглаанд оролцох үедээ халуун, шим тэжээлтэй аарц, хөмүүл, адууны мах зэрэг хоол хүнсээр дархлаагаа дэмжих, гэртээ сайн унтаж амрах, сода, царван, давсны уусмал бэлтгэн амаа зайлж эрүүл мэндээ хамгаалаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.