Хүүхдүүдийг ЯЛГАВАРЛАЖ, Хуланг хорьж, ФЭЙСБҮҮКИЙГ ХЯЗГААРЛАСАН долоо хоног
Үйл явдал
/
2023-01-22

Өнгөрсөн долоо хоног улстөр, нийгмийн амьдрал дуулиан шуугианаар дүүрэн байлаа. Улстөрч.мн сайт өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлыг танд тоймлон хүргэж байна.

                                                              АН-ын даргын сунгаа өрнөлөө

 

Хоёр жил гаруй хугацаанд ТАМГАНЫ ХЭРҮҮЛ ХИЙЖ хоёр хуваагдаад байсан Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэж албан ёсоор ГУРАВ ХУВААГДАВ. Гуравдахь бүлгийн толгойлогчоор Увсын гэх тодотголтой Лу.Гантөмөр тодров. Тэрбээр Б.Цогтгэрэлийг АН-ын дарга болох үед генекээр тодорсон ч нийгэмд гэрэл асааж чадалгүй шантарсаар унтарсан удаатай. Харин энэ удаад “МАН”-ын захиалга гэгдэх С.Баярцогтыг бут ниргэн гарч ирэв. Олон нийт, улстөр судлаачдийн зүгээс түүнийг ЖЕНКО Х.Баттулгын “утсан хүүхэлдэй” хэмээн хардаад буй юм. Ямартай ч эвлэлдэн нэгдэж, нэг тугийн дор очсон АН-ынхан даргаа сонгочихлоо. Одоо түүнийг дээд шүүх баталгаажуулах эсэх л үлдсэн.

                                                            Хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгоно

Монгол улсын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг хүүхдүүдэд олгосон мөнгөнөөсөө Засгийн газар хумаслав. Тодруулбал нийт хүүхдийн 91 хувьд нь ХҮҮХДИЙН МӨНГӨ олгож есөн хувийг нь ЧИНЭЭЛЭГ, БОЛОМЖИЙН АМЬДРАЛТАЙ айлынх гэж үзээд хасав. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Засгийн газрын эхлүүлсэн “ЦАХИМ ҮНДЭСТЭН” хөтөлбөр ийнхүү тараа таниулж, иргэдийнхээ мэдээллийг нэгтгэсэн том баазгүй гэдгээ илэрхийлэв. Төрийн буруу шйидвэрийг хөөрхий муусайн хорооны дарга, нийгмийн ажилтнууд л нуруундаа үүрлээ

                                     Парк шинэчлэлийн шинэ автобусууд хаанаа ч хүрсэнгүй

                       

Зун намартаа зам дээр гэнэт шатчихдаг, өвөл хавартаа царцаж хөлдөөд зогсчихдог нийтийн тээврийн автобусанд хотын захиргаанаас ПАРК ШИНЭЧЛЭЛТ хийж 220 хятад автобусаар “бүл нэмлээ”. Гэвч магтсан хүүхэн хурим дээрээ унгана гэгчээр шинэ автобуснууд хүрэлцэхгүй, иргэд өнөөх л уурлаж, бухимдсан хэвээрээ даарч бээрсээр автобусны зогсоол дээр идэр есийн хүйтэнд зогссоор. Өнөөгийн байдлаар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1100 орчим автобус явж байгаагийн 90 гаруй хувийнх нь АШИГЛАЛТЫН ХУГАЦАА хэтрээд гурваас таван жил болчихсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа юм.

                                                     Хөгжлийн банкны шүүх хурал боллоо

 

 Төрийн ордон дотор нээлттэй сонсгол нэртэй ХААЛТТАЙ ШҮҮХ ХУРАЛ болов. Тодруулбал Хөгжлийн банкны асуудлаарх “нотлох баримтыг шинжлэх” нээлттэй сонсголын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж 80 орчим иргэн, аж ахуй нэгжийг дөрөв хоног байцаав. Хурал даргалагч нь Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон Б.Энхбаяр бөгөөд ГЭРЧ нарын нүүрийг улайтал нотлох баримт түшиглэн асуулт асууж БОЛОВСОН ШҮҮХ ХУРАЛ явуулчихлаа.

                                                  Ц.Хуланг тагнуулын хэрэгээр нэг сар хорьчихлоо

                                                                       

Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг, цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүссэн яруу найрагч Ц.Хуланг өнөөх төр нь бариад хорьчихлоо. Түүнийг ТАГНУУЛЫН ХЭРЭГТ СЭЖИГЛЭН нэг сар цагдан хорихоор болов. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Шашин, соёлын бодлогын зөвлөх”-р ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нэгэн юм.

                                      МАН Иргэдийн олон нийтийн сүлжээг хязгаарлах хууль батлав

 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас иргэдийн сошиал эрхэнд халдаж МОНГОЛ ДАХЬ ФЭЙСБҮҮК хэрэглэгчдийг хянах, гэмт хэрэг, заллингийн хэргийг таслан зогсоох хуулийг “маш нууцаар өргөн барьж”, яаралтай горимоор хэлэлцэн батлуулав. Иргэд олон нийт ФЭЙСБҮҮКИЙН ХУУЛИЙГ улдан эсэргүүцсэн ч эрх баригчдыг “давсангүй”. Энэ нь нийгэм дэхь цахим гадуурхал, далд хэлбэрийн хүчирхийлэл, заллин зэрэг гэмт хэргийг илрүүлэх, саармагжуулах сайн талтай ч МАН-ынхан сонгуулийн үеэр “нууц бичлэг”, дуулиантай хэргүүдээ алдахаас айсан, товчхондоо иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хазаарлачихлаа гэж үзэж байна.

                                                               Чуулган хаалтаа хийлээ

                                                                                      

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан хаалтаа хийлээ. Шийдвэр гаргагчид 78 хоног хуралдсаны эцэст ийнхүү хоёр сар орчим хугацаанд АМРАХААР болов. Намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, УИХ-ын 38 тогтоолыг баталсан байна. Ингэхдээ МАН-ын Засгийн газрын гол амлалт болоох ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийг хийж эдийн засаг, нийгмийн бодлого, засаглал-улс төрийн реформ, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийт 10 чиглэлд анхаарчээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.