"Google" компаний толгой компани болох "Alphabet" 12,000 ажлын байраа цомхотгожээ
Үйл явдал
/
2023-01-22

2023 оны 1-р сарын 20-ны өдөр "Alphabet" компани нь 12,000 ажилтнаа цомхотгосон. Энэ нь технологийн салбарт цохилж өгч буй цомхотголын нэг юм. Үүнд "Alphabet" -д дэлхий даяар ажилладаг хүмүүсийн 6% хамаарна. "Alphabet"-ын гүйцэтгэх захирал Сундар пичай, энэхүү цомхотголд хариуцлага хүлээж ажилчид руугаа цахим шуудангаар мэдэгджээ. Пичай: ажилчиддаа баярлалаа, та бүхэн маш сайн ажилласан бөгөөд хувь нэмрийг чинь үнэлж баршгүй. Энэ цомхотгол амаргүй байсан ч дараагийн боломжоо хайж олоход нь туслах болно гэлээ. Хэд хоногийн өмнө Microsoft 10,000 ажилчдаа цомхотгосон бол долоо хоногийн өмнө Amazon 18,000 ажлын байр цомхотгосноо зарласан юм. Саяхан Companies House-д өгсөн мэдүүлгээр Google нь Их Британид 5500 гаруй ажилтантай гэжээ. Гэхдээ эдгээрээс хэд нь цомхотголд өртөх нь тодорхойгүй байна. Энэ цомхотгол нь технологийн салбарын орлого тооцоолсноос бага байгаатай холбоотой юм.

Эх сурвалж: BBC news

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.