ИРГЭД: Нийгмийн даатгал уг нь бидний ирээдүйдээ зориулж хадгалж буй ХУРИМТЛАЛ юм
Үйл явдал
/
2023-02-15

Тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барвал нийт төлсөн шимтгэлийн 20 хувийг ар гэрт нь өвлүүлэх тухай Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгагдсан. Тэгвэл энэ талаарх иргэдийн байр суурь болон 20 хувь гэсэн нь хэр оновчтой хэмээн бодож байгааг тодрууллаа.

Иргэд: Уг нь зөв санаа. Даанч нийгмийн даатгал 30, 40 жил төлчихөөд 20 хувийг л өвлүүлнэ гэдэг арай бага байна.

Нийгмийн даатгал уг нь бидний ирээдүйдээ зориулж, нийгмийн хамгаалалдаа хадгалж буй мөнгө.

Гадаадын оронд эмчилгээ, аялал зэрэгт зориулж тодорхой хэсгийг нь хуримтлуулж, өвлүүлдэг. Гэтэл манай улсад энэ нь зүгээр төрийн өмч болоод төрд үлдчихдэг. Тэгэхээр хэдий бага ч гэсэн хорин хувийг ч болтугай өвлүүлэх хэрэгтэй. Мянга хэлээд ч засаг төр бидний үгийг сонсох биш дээ. Өөрсдөө л шийдээд явдаг" хэмээн ярилаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.