ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярын өдрүүдийн авто замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл өгнө
Үйл явдал
/
2023-02-16

“Шангри Ла” зочид буудалд

09:00 цагт  Монгол-Оросын аялал жуулчлалын тур оператор компаниудын хамтарсан форум, В2В уулзалт зохион байгуулагдана.

Төрийн ордонд

09:30 цагт “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны зөвлөлдөх уулзалт 2 дахь өдрөө үргэлжилнэ.

"Улаанбаатар" чуулгын байранд

09:00 цагт Монгол Улсын Хөгжлийн Банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч Л.Тэрбиш хэвлэлийн хурал зохион байгуулна.

ЗХУТ-д

13:00 цагт Сар шинийн баярын өдрүүдийн авто замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл өгнө. 

"Боловсрол ТВ"-ээр 

13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол зохион байгуулагдана.

Үндэсний номын санд

14:30 цагт Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан "Амар гүүшийг дурсахуй" хүндэтгэлийн өдөрлөг болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.150.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.