Н.ОТГОНБАЯР: Солонгос улсад актлагдсан таксиг бид Улаанбаатарт ашиглана
Үйл явдал
/
2023-02-16
"Монгол-Солонгосын бизнес форум" Бүгд Найрамдах Солонгос Улсын  Сөүл хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Форумын үеэр UBCAB-Онлайн такси үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хийж байгаа гэрээ хэлэлцээрийнхээ талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай компани хувьдаа автомашинтай хүмүүсийг такси үйлчилгээнд бүртгэж явдаг. Мөн тэдний 80-90 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машинтай байдаг. Зөв талдаа жолооны хүрдтэй байвал Солонгос Улс шиг стандартаар шар дугаарыг олгож дугаарын хязгаарлалтгүй болгоно. Сүүлийн үед яригдаж байгаа асуудал туулсан замаар татвараа төлнө. Ирээдүйд Улаанбаатарт зөв талдаа жолооны хүрдтэй стандарт таксины орон зай байгаа гэж харсан.

Солонгос Улсын зөв талдаа хүрдтэй таксинууд 5-10 жил яваад актлагддаг. Түүнийг нь бид Улаанбаатарт ашиглах талаар ярилцаж байна. Эдийн засгийн хувьд шинэ машинаар явбал өртгөө буцаад нөхөхөд хүндрэлтэй. Жолооч нар маань өдөрт хэдийг олдог билээ, буцаад лизингтээ хэдийг өгөх вэ гэх мэт асуудал нэлээдгүй байгаа. Тэгэхээр бидэнд хамгийн ойрын үед боломжтой нь таксинд явж байсан хямд машин юм. Монголчууд маань ч үүнийг мэдэж байгаа. Үүнд наймаачдыг оролцуулахгүйгээр нийлүүлэгчдээ олох зорилгоор ирсэн. 

Энэ асуудлаар цар тахлын өмнө  Солонгос Улсад хэд хэд ирж байсан. Цар тахлын үеэр хил гаалийн бөглөрлөөс болж Монголд автомашины үнэ өссөн, нийлүүлэлт нь багассан. Солонгос улсаас автомашин авахад Япон улстай харьцуулахад арай өөр түвшинд байдаг. Япон бол хэрэглэгч шууд дуудлага худалдаагаар цахимаар захиалж болдог. Харин Солонгос машин авахын тулд заавал өөрсдөө ирнэ. Тиймээс түншүүдтэйгээ хамтраад ойлголцох шаардлага байгаа. Манайх 24,000 жолоочтой хамтран ажилладаг" хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.