Б.ОЧИРБАТ: “Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ”
Үйл явдал
/
2023-02-16
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сар шинийн баярын өдрүүдийн авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
Нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсэг ХААИС-ийн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр эерэг нөлөө үзүүлсэн. Тогтмол, жигд хурдаар тэнцвэртэй зорчих боломжтой үр дүн гарсан.
 
Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Даваа гарагт буюу битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин баасан гаргаас дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ.Мэргэжилтнүүд энэ жил атомашины дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүйгээр зохицуулах боломжтой гэж үзсэн. Түгжрэл, ачаалал тэнцвэртэй байгаа. Зарим хэсэгт зах, худалдааны төвийн ачаалалтай холбоотойгоор зам түгжирч байна.
 
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат:
 
Нийслэл хотын хэмжээнд 376 орчим уулзвар байна. Үүнд нэмэгдээд 1700 орчим орц, гарц байна. Энэ мэдээллээс үзэхэд 3000 орчим уулзвар, орц, гарцанд хүн хүч ажиллуулах зайлшгүй шаардлага гарч байна. Гэтэл цагдаагийн байгууллага үүний гуравны нэгт л хүч хүрэлцэнэ. Сар шинийн өдрүүдэд гэр хороолол, зах руу чиглэсэн хөдөлгөөн их байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, аль болох эгнээ байр солихгүй, шатахуун түгээх станц, ойролцоох гэр хорооллын гудамжийг дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.77.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.