Хотын дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолт хийж байна
Үйл явдал
/
2023-02-16

Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв болон хөгжиж буй. Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан томилолттой холбогдуулан Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлын үеэр “Хоёр хотын аж ахуйн нэгжүүд, компаниудын түншлэлийг шинэ түвшинд гаргахаар энэхүү хурлыг зохион байгуулж буй. Бидний цаашдын ажиллагаа  харилцан ашигтай, найрсаг, хоёр талдаа хожих зарчмаар явах, шинэ боломж, гарцуудыг нээх нь тодорхой болж байна. Улаанбаатарын хувьд Чунчин хотын тэргүүн туршлага, техник технологийн ололтууд, нөү-хауг нутагшуулах замаар тулгамдаж буй асуудлуудаа шийдэх, зам, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна” хэмээн онцолсон юм.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар, энэ хүрээнд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн тухай "Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мишээлт танилцууллаа. Тухайлбал, хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслүүдийн талаар онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.67.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.