Т.БАДРАХБАЯР: Хоёр, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт нь олгох шийдвэр ирээгүй
Үйл явдал
/
2023-02-17

Хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмжийг улсаас олгодог. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан урдчилан, өнөөдөр олгохоор болсныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зарлаад байгаа билээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно" хэмээн энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтэд мэдээлэлж байсан билээ. 

Хоёр, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгох эсэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяраас тодруулахад

Тэрээр Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно.

Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй байна.

Тухайн иргэний сар тутмын наад захын хэрэглээг хангах халамжийн тэтгэмж учраас дараа сард хэрэглэх мөнгөгүй болдог учраас халамжийн мөнгийг урьдчилж олгох нь буруу юм гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.