Т.ЭНХБАЯР: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал дорой байгаа нь нотлогдсон
Үйл явдал
/
2023-02-17
“Зөвлөлдөж шийдье” уулзалтын үеэр иргэн Д.Ариунболд  Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлын хувьд эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж байгаа талаар саналаа хэллээ.

Хүүхэд төрөөд өвдөхөд эмэгтэйчүүд түлхүү асарч эмнэлэгт хэвтдэг. Энэ хугацаанд санхүүгийн хүндрэлд ордог. Хүүхдээ харж байгаа ээжүүдийн тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Хүүхдийн мөнгийг яагаад тэгш бус олгож байна вэ? хэмээн асуув

Түүний асуултад Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, дээшлүүлэх гэдэг нь тогтвортой хөгжлийн бодлого, зорилго болоод явж байгаа.

Монгол улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагаврын үнэлгээнээс харахад эдийн засгийн харилцаан дунд эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал дорой байгаа нь нотлогдсон. Энэ тал дээр ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин гэрээс, зайнаас ажиллах тал дээр сайн туршлага гаргах. Сүүлийн үед 203 орчим мянган ээжүүд хүүхдээ харах шалтгаанаар гэртээ байна.

Монгол Улсын ажиллах хүчний 50 хувь нь эмэгтэйчүүд байна. Бид 50 хувийн нөөцөө ашиглаж чадахгүй бол Монгол улсын эдийн засаг хөгжих боломжгүй” гэсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.