Валентины баяр тэмдэглэж байсан хосууд нэгнийхээ аминд хүрчээ
Үйл явдал
/
2023-02-17

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 22 дугаар хороонд байрлах нэр бүхий зочид буудалд нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Зочид буудалд валентиний баяр тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэмээн мэдээлж буй уг хэрэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд үйлдэгджээ.

Тодруулбал, зочид буудлаар үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан бөгөөд хохирогч нас барахаас өмнө 27 настай эрэгтэй Н-тэй хамт буудалд байжээ.

Хэргийг харьяа газрын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундаа хэрэглэцгээсэн нөхцөл байдал тогтоосон байна.

Урьдчилсан байдлаар хохирогчийг амь насыг хэрхэн хохироосон нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.208.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.