"Бүргэдийн баяр-2023" гуравдугаар сарын 4-5-нд Чингис хааны хүрээ цогцолборт болно
Үйл явдал
/
2023-02-17

"Бүргэдийн баяр-2023" арга хэмжээг гуравдугаар сарын 4-5-нд Чингис хааны хүрээ цогцолборт зохион байгуулах болсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Уг арга хэмжээний үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом, газраас зоос шүүрэх тэмцээн, галын наадам зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.

Мөн үдийн завсарлагын үеэр тэмээ унаж, бүргэдтэй зургаа авхуулах боломжтой аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.