ИРГЭН: Газрын тухай хуулийг хэлэлцэж байгаа нь МАШ ЗӨВ
Үйл явдал
/
2023-02-17

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Газрын тухай хууль болон Тендерийн тухай хуулийн талаар иргэд нийтийн санаа бодлыг хэлэлцэж байна. Уг хуультай холбогдуулан иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Өндөр настан иргэн:

Газрын тухай хуулийг хэлэлцэж байгаа нь маш зөв. Өмнө нь яагаад хэлэлцэхгүй байгаа юм бол гэж боддог байлаа. Газрын тухай хуулийн төсөлд их чухал заалтууд орсон байна. Үүнийг цааш хэрэгжүүлж, баталгаажуулах хэрэгтэй. Манай аймгийн хувьд газар нутаг багатай өмчлөхөд хэцүү байдаг. Мөнгө төгрөгтэй хүмүүс нь хамаг газраа хувьчлаад авчихдаг. Мань мэтэд газар олддоггүй. Тэгэхээр энэ хууль бол цагаа олсон, зөв оновчтой хуулийн төсөл болсон гэж харж байна

 

Иргэн:

Би 2015 онд шилжиж ирснээсээ хойш нийт 6 удаа газар өмчлөх зөвшөөрөл хүссэн. Харамсалтай нь 8 жилийн хугацаанд энэ асуудал шийдэгдээгүй. Бодит байдал, төсөөлөл, бодлого шийдвэрүүд хоорондоо уялдаагүй, тэс өөр байгаад байна. Миний өгсөн өрөгдлөөс өмнө өгсөн зарим хүмүүс, дараа өгсөн зарим хүмүүс газар өмчлөлийн гэрээ хийчихсэн байсан. Тэгэхээр өөр эрх ашгийн сонирхол, шударга бус байдал байна уу гэж харж байгаа. Ховд хотын төвөөсөө хол хашаа татаагүй газар нь 5 сая гэж байсан. Уг нь залуу гэр бүл ирж амьдрахад таатай орчин нөхцөлтэй. Ш.Адьшаа гишүүний санаачилж буй Газрын тухай хууль хэрэгжиж үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.55.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.