Ш.ЧИМГЭЭ: Бидний саналыг тусгаж, ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна
Үйл явдал
/
2023-02-17
"Зөвлөлдөж шийдье" санал асуулгын талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга, гишүүд мэдээлэл хийлээ. 

Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэн Ш.Чимгээ "Хүмүүс санал асуулгад оролцсон 801 хүний талаар хардаж байх шиг байна. Миний хувьд АН-ын гишүүн. Эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй ээжүүд, багш сурган хүмүүжүүлэгч, ахмадыг төлөөлж зөвлөлдөх чуулга уулзалтад оролцсондоо баяртай байна.

Бидний хувьд маш их мэдлэг, мэдээлэл олж авсан. Миний хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудалд анхаарал хандуулж, санал хүсэлтээ өгсөн. Сонгогчдын санал гээгдэхгүй гэдэг үүднээс холимог системийг дэмждэг.

54 бүлэг хэсэгт хуваагдсан 801 иргэн тус бүр 3-4 удаа санал хүсэлтээ илэрхийлж, санал асуулгад оролцсон. Бидний саналыг тусгаж, ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна. Энэхүү санал хэрхэн ажил хэрэг болгохыг бүх иргэн хүлээж байгаа. Тиймээс хариуцлагатай хандана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 

Харин Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, эдийн засагч Б.Отгонтөгс "21 аймаг, есөн дүүргийн 800 иргэн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Эдгээр иргэн зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатанд бөглөсөн 22 асуултын дагуу дахин саналаа өгсөн. 

Өнөөдрийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос 801 хүний саналыг программд шивж, датагаа оруулсан. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд өнөөдөр, маргааш хоёр ажиллана. Асуулт болгоноор гаргах зөвлөмжөө зөвлөлийн зүгээс хоёрдугаар сарын 20-н гэхэд УИХ-ын даргад хүлээлгэж өгнө. 

Санал асуулгад оролцсон 801 хүний хувьд  мэргэжил, боловсрол, ажил эрхлэлтийн байдлаар Монгол Улсын насанд хүрсэн, сонгуулийн насны 2.1 сая хүнийг төлөөлж чадахаар хүмүүс байгаа" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.