Туркт дахин газар хөдлөлт боллоо
Үйл явдал
/
2023-02-18

Туркийн зүүн өмнөд хэсэг, Хатай муж орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн төв нь Газар дундын тэнгист, Туркийн эргээс тав орчим километрийн зайд есөн километрийн гүн байжээ. Туркийн Гамшиг, онцгой байдлын агентлаг (AFAD) энэ талаар мэдээллээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, эрэг орчмын оршин суугчид чичиргээ мэдэрсэн бөгөөд энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтөд эвдэрсэн барилгууд нэмж гэмтсэн, зарим нь нурсан гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.