н.ОТГОНБАЯР: ТҮЦ-ийг ачих захирамжаа хүчингүй болгосон тул шинийн нэгэнд жагсаал цуглаан зохион байгуулахгүй
Үйл явдал
/
2023-02-18
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус холбооноос хоёрдугаар сарын 21-нд буюу шинийн нэгний өглөө Сүхбаатарын талбайд тавгийн идээ засаад "Бидэнд баярлах шалтгаан байхгүй жагсаал" хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалсан байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна.

Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглаан зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна.

GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс ТҮЦ-ийнхэн тэдэнтэй барьцаагүй.

ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэдэг юм.

Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй" хэмээн ярилаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.