О.АМГАЛАНБААТАР: Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол улс хөгжихөд чухал ач холбогдолтой
Үйл явдал
/
2023-02-18
Говь-Алтай аймгийн хувьд Монгол Улсын засгийн газар Нарансэвстэйн боомтыг сэргээн нээе

Энэхүү боомт нь 1992 онд хоёр удаа нээгдээд говийн их дархан цаазат газрын шар хулс гэх мазаалай амьдардаг хэсгээр дайран өнгөрдөг учир мазаалайн амьдрах орчинд нөлөөлж байна гэх үндэслэлээр хаах нь зөв гэсэн хүсэлтийг байгаль орчны үндэсний төвөөс гаргаад хаагдаж байсан.

Мөн гадаад худалдааг эрчимжүүлэх, боомтын сэргэлтийг ярьж буй энэ үед Нарансэвстэйн боомтыг нээх нь Говь-Алтай аймаг төдийгүй Монгол улс хөгжихөд чухал ач холбогдолтой.

2013 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин торгоны зам төслийг санаачлан эхлүүлж байсан. Торгоны зам боомт нь Ази болон Европ тивийг холбосон байдаг. Тэгвэл Нарансэвстэйн боомтыг нээснээр :

  • Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт зам бүхий эдийн засгийн коридорыг бий болгох стратегийн чухал ач холбогдолтой
  • Торгоны замтай шууд холбогдоно
  • Хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх
  • Бүс нутгийн аймгуудын ашигт малтмалыг экспортлох нөхцөл бүрдэнэ
  • Төв Хятадын боомт нээгдэнэ

Зах хязгаар нутгийг эзэнгүйдүүлдэг энэ бодлого үндсэндээ буруу бодлого. Монголын хөгжлийг гадаадын гар, хөл, тагнуул, хорлогчид гацаадаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.