Г.ГАНГАМӨРӨН: Сар шинээр импортын бараанд зарцуулагддаг 1 их наяд төгрөгийг эх орондоо үлдээх нь гол зорилго
Үйл явдал
/
2023-02-19
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн өдөрлөгөөр үргэлжилж байна.

НИТХ-ын төлөөлөгч, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн: 21 аймаг 9 дүүргийн 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй үзэсгэлэн худалдаа 23 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд Хан-Уул дүүргийн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа. Бусад үзэсгэлэн худалдаанаас ялгарах онцлог нь талбай түрээс, нойл, гадаах зогсоол, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг бүгд үнэгүй. Бүх зардлыг төрөөс хариуцаж байгаа. Төрөөс бүх зардлыг дааж байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд  маш том боломж, дэмжлэг болж байна л даа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, сар шинээр гадагш чиглэдэг 1 их наяд төгрөгийг эх орондоо үлдээе гэсэн зорилго чиглэлийн дагуу ажиллаж байна.

Aquila брэндийг үүсгэн байгуулагч Л.Ганхараа: Хан-Уул дүүргээс оролцож байгаа. 2016 оноос эхлэн тойг, булууны ясны шөлний орцтой бүтээгдэхүүн хийх болсон. Би өөрөө өвчтэй хэвтрийн байдалтай байхдаа энэ бүтээгдэхүүнээ анх хийж эхэлсэн юм. Биднээс түрээс төлбөр авахгүй байгаа нь том ачааг хөнгөлж байгаа. Улсаас ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь бизнес эрхлэгч миний хувьд үнэхээр талархууштай хэрэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.88.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.