С.БАЯРМАА: Сар шинийн баяраар ГАЛ ТҮЙМРИЙН дуудлага маш их ирдэг
Үйл явдал
/
2023-02-19

БЗД-ийн ОБГ-ын хошууч С.Баярмаа: Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл түгээж байна.

Сар шинийн баяраар золголт хийхээр гарсан иргэд тог цахилгааны хэрэгслээ бүрэн унтраагаагүйн улмаас гал түймрийн дуудлага хамгийн их ирдэг.  Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж ахуйн осол гарахаас сэргийлэх, маскаа зүүж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх хэрэгтэйг сануулж зөвлөсөн сургалт, мэдээллийг иргэдэд түгээн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.