Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-19

Энэ сарын 17-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсч болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Ганхүү, “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Л.Ганболд болон мэргэжлийн холбоог төлөөлж гишүүд болох “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Сод Монгол” ХХК-ийн Дэд захирал Н.Гансүх, “Петровис ойл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.