Хөөмийч Д.Цэрэндаваа 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-19

Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар Монгол хөөмэйн уламжлалт урлаг өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндавааг шалгарууллаа.  

Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд өөрийн аав Л.Дашдорж болон нутгийн хөөмэйч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмэйн ур чадварыг эзэмшжээ. Тэрбээр Монгол хөөмэйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, дөрвөн тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн найман баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.