Ц.СЭРГЭЛЭН гишүүнийг НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБООГҮЙ гэж үзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-19

Авлигатай тэмцэх газар Нүүрсний хулгай гэх асуудалд нэр бүхий 17 хүний нэрийг зарласны дунд МАН-ын тодотголтой таван УИХ-ын гишүүн байв. Тэд ч ямар ч холбогдолгүйгээ мэдэгдэж байсан ч эхнээсээ буруугүй нь тогтоогдож, АТГ ацан шалаанд оров. Тухайлбал, АТГ –ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн байна. Түүнээс гадна тус хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг мөн тус хэрэгт хамааралгүй гэж тогтоосон удаатай!!

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.