ШУУРХАЙ МЭДЭЭ: 18 настай охин согтуурсан үедээ өндрөөс үсрэхээр завджээ
Үйл явдал
/
2023-02-19

Согтуурсан үедээ өндрөөс үсрэх гэж байсан 18 настай охиныг эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн “Задгай” орон сууцны барилгын дээврээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /18 настай, эмэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.